Үйл явдал1 мин унших

С.Одонтуяа: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ хүчээ нэгтгэцгээе

С.Одонтуяа: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ хүчээ нэгтгэцгээе
УИХ-ын гишүүн С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ хүчээ нэгтгэцгээе” хэмээн уриалжээ.

Тэрбээр өөрийн фэйж хуудсандаа “Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нүд хальтирам мэдээлэл гарч байгаад эх хүний хувьд сэтгэл их эмзэглэдэг. Нийгэмд олон жил хуримтлагдсан, ихэнхдээ далт хэлбэрт үйлдэгддэг энэ асуудлыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаарлаа байнга хандуулж, ажиллаж ирсэн. 

Энэ асуудлыг шийдвэрлэхээр санаачилгатай ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо, дэмжлэг их байдаг. Цаашид бид хамтын ажиллагаагаа улам нягтруулж, хүчээ нэгтгэж ажиллах нь энэ цаг үед их чухал байна. 

УИХ-д өргөн баригдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг энэ хаврын чуулганаар заавал батлуулах зорилт тавьж байна. Энэ хууль, сайн зөв хууль болж, хэрэгжиж чадвал мянга мянган хүний амьдралд сайнаар нөлөөлж, хэргийг гарсан хойно нь тэмцэхээс гадна урьдчилан сэргийлэхэд чухал алхам болох юм. Үүнд нийт иргэдийн оролцоо дэмжлэг, санал, санаачилга хамгийн чухал байна. Та УИХ-д өргөн баригдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөлтэй дараах линкээр орж танилцана уу.

Линк: http://www.parliament.mn/laws/projects/395

Мөн хуулийн төсөлтэй холбоотой саналаа [email protected]-ээр илгээнэ үү” хэмээн уриалга, зарлалаа хамтруулан тавьсан байна

Сэтгүүлч Bayartsengel

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009