Үйл явдал1 мин унших

МАН Ю.Цэдэнбалын асуудлаар сонгуулийн шоу хийж байна

МАН Ю.Цэдэнбалын асуудлаар сонгуулийн шоу хийж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

МАН-ын бүлгийн гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар зэрэг нэр бүхий гишүүд улс төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан билээ.

Тэгвэл уг тогтоолын төслийг АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд МАН-ыг сонгуулийн шоу хийлээ гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг түүхч н.Бат-Амгалан гэдэг хүн олон жилийн туршид судалж ирсэн. Түүний судалгааны ажлыг МАН-ынхан зээлж ашигласан. Уг асуудлыг МАН-ынхан анхлан судалж, сөхөж тавьж буй зүйл байхгүй" гэлээ.

Сэтгүүлч Bayartsengel

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008