Үйл явдал1 мин унших

Ю.Цэдэнбал болон Н.Энхбаяр хоёрыг цагаатгая

Ю.Цэдэнбал болон Н.Энхбаяр хоёрыг цагаатгая
Монголы улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Харин МАХН-ынхан Ю.Цэдэнбал даргыг цагаатгаж байгаа бол Н.Энхбаяр даргыг ч гэсэн цагаатгах хэрэгтэй хэмээн үзэж байна.

“Тэр хүн МАХН-ын удирдагч, энэ намын зүтгэлтэн, харин Ардын намын үед хамаарахгүй л дээ. Ю.Цэдэнбал 1921-1924 онд хамаарахгүй, Баасан ламын 1990 оны намд ч хамаагүй.1939-1984 он хүртэл Монгол төр, МАХН-ын төлөө   зүтгэсэн нэрт зүтгэлтэн. Асар олон гавьяатай үйлс бүтээсэн. Мэдээж үүнийг цагаатгах нь зөв.

Гэхдээ үүний зэрэгцээ би МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мөн адил Монголын төр цагаатгах ёстой гэж боддог.

Хэдийгээр шүүхээр шийдсэн ч гэсэн тэр бол цэвэр улстөржсөн үйл ажиллагаа байсан” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өнгөрсөн долоо хоногт Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан.

Тэдний цагаатгах асуудалд үндэслэж буй зүйл нь Н.Энхбаяр даргад ногдуулсан хэрэг нь Хүчээр, захиалгаар улстөржсөн шүүх, улстөржсөн АТГ шийдсэн зүйл.

Тэгэхээр өнөөдөр цагаатгадаггүй юм гэхэд тодорхой хугацааны дараа  тэр хүнийг Монголын төр цагаатгах нь гарцаагүй. МАХН-ын хоёр нэрт зүтгэлтэнг  цагаатгах асуудлыг МАХН-аас өргөн барих нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

Сэтгүүлч sevjid

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2015

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008