Үйл явдал1 мин унших

Багануур салбар нягтлан бодох бүртгэлийн үзүүлэх сургалт зохион байгуулав

Багануур салбар нягтлан бодох бүртгэлийн үзүүлэх сургалт зохион байгуулав

ММНБИ-ийн Багануур салбараас 2015 оны 4, 5-р сарын төлөвлөгөөт ажлын хүрээнд  дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс, ШШГ-ийн 427-р анги, Хаан банк, Хас банкуудтай хамтран НББ-ийн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн төсөвт байгууллага, аж ахуй нэгжийн нийт 50 орчим санхүүгийн ажилтнууд хамрагдлаа. Мөн тус ажлын хүрээнд ШШГ-ийн 427-р ангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай танилцан, МНБ-ийн эрх олгох сургалтанд хамрагдан сорил шалгалтандаа тэнцсэн ШШГ-ийн 427-р ангийн нягтлан бодогчдод батламж гардуулав. Энэ үеэр  санхүүгийн ажилтнуудын дунд  дардас, буухиа, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн тэмцээн явууллаа.

Энэхүү үйл ажиллагааг идэвхи санаачлагатай,  амжилттай зохион байгуулсан ШШГ-ийн 427-р ангийн Д.Сүхбаатар ерөнхий нягтлан бодогчтой санхүүгийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгүүлч Bayartsengel

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2018
  3. 2017
  4. 2016

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008