Үйл явдал1 мин унших

МАН-ын бүлэг хуралдаж байна

МАН-ын бүлэг хуралдаж байна
МАН-ын бүлэг

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна.

Тус хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг хэлэлцэх юм.

Долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцээд хангалтгүй гэдэг дүн өгч, энэхүү санал дүгнэлтээ тус бүлэгт хүргүүлж байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг гэрээнд заасан ажлууд нь дан ганц МАН-аас шалтгаалаагүй.  Эрх баригч хүчин өөрсдөө асуудлаа УИХ-д оруулж ирдэггүй, нөгөө талдаа том мега төслүүдийг хөдөлгөх асуудалд АН-ын гишүүд байр суурь зөрүүтэй байсан нь гэрээний биелэлтэд нөлөөлсөн гэсэн хариуг өгсөн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаас гадна энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг мөн хэлэлцэнэ.

 

Сэтгүүлч enkhtuul

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2021
  4. 2020

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008