Үйл явдал1 мин унших

"Улаанбаатарт үйлдвэрлэв-2015" үзэсгэлэн худалдаа эхэллээ

"Улаанбаатарт үйлдвэрлэв-2015" үзэсгэлэн худалдаа эхэллээ
"Улаанбаатарт үйлдвэрлэв-2015"

Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор "Улаанбаатарт үйлдвэрлэв-2015" үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

"Улаанбаатарт үйлдвэрлэв-2015" үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл “МИШЭЭЛ ЭКСПО” төвд болно.

Тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Сэтгүүлч zaya_a

Жижиг дунд үйлдвэрлэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012