Онцлох мэдээ3 мин унших
Эдийн засаг, шинжлэх ухаан хоёрыг ойртуулсан хууль

Сэтгүүлч davaadorj
Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Сэтгүүлч davaadorj
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулах санаачлагыг дэмжсэн хууль болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил хоёр хамтран ажилладаг болж компанийн дэргэдэх судалгаа хөгжлийн төв, эрдэмтэн судлаачдын багийн боловсруулсан төсөл үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой болно гэсэн үг юм. Гэхдээ хуулийн хүрээ бие даасан судлаачдыг хамрахгүй.
Мөн олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайландаа үнэлгээ хийлгэх гэсэн шалгууртай.
Төрөөс үйлдвэрлэлийг дэмжихдээ үйлдвэрлэл нь юун түрүүнд ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, улс, бүс, нутаг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн байх ёстой гэсэн зарчмыг баримтлахаар хуульд тусгажээ.
1. Хэрэв тухайн үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас доошгүй хувийг экспортод гаргаж байгаа бол технологийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгөдөө зориулж банкнаас авсан зээлийнх нь хүүгийн зөрүүг төрөөс олгох юм байна.
2. Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгож, нэвтрүүлж, нутагшуулах замаар экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хүртлээ судалгаа, бүтээгдэхүүн хөгжилдөө зарцуулсан мөнгөнийх нь 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгохоор болжээ Түүхий эд, материалыг иж бүрнээр нь боловсруулах, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, шинж чанарыг сайжруулахад зориулсан технологийн шинэчлэлийг “өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи” гэж хэлдэг.
3. Төрөөс экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжихдээ санхүүжилтийн төрөл бүрийн аргыг, түүний факторингийн үйлчилгээг ашиглана.
Хуулийн хэрэгжилтийг хангаж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” байгуулна. Энэ сан дараах эх үүсвэрүүдээс санхүүжнэ. Үүнд:
Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим дагалдах хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Нэгдүгээрт НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ноос ноолуур, арьс ширэн түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад НӨАТ-ын хувь хэмжээг Засгийн газар тогтоохоор заажээ. Ингэхдээ мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй түүхий эдийг дотооддоо борлуулсан бол үнэд 10 хувийн НӨАТ шингэсэн гэж үзнэ.
Хоёрдугаарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг борлуулалтаар нь дэмжихийн тулд төрийн худалдан авалтын тухай хуульд нэмэлт оруулжээ.
Харин ямар барааг дотоодын үйлдвэрлэгчээс худалдаж авахыг Засгийн газар тогтооно гэж заажээ. Мөн Засгийн газрын тогтоолоор дотоодоос хангах ёстой бараа бүтээгдэхүүний жагсаалт батлагдсан юм. Үүнд:
Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдийг импортын ижил төстэй барааны нийлүүлэлтээс хамгаалахын тулд Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард 332 дугаар тогтоол гаргаж зарим махан бүтээгдэхүүн, цэвэр зөгийн бал, нэг жилээс дээшгүй насжилттай троллейбусны импортын гаалийн албан татварын хэмжээг таван хувь байсныг 15-20 хувь болгон өсгөсөн байна.