Үйл явдал1 мин унших

Ахмадын холбооны Г.Баасан УИХ-д нэр дэвшинэ

Ахмадын холбооны Г.Баасан УИХ-д нэр дэвшинэ

Эл мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлч Б.Номинд ярилцлага өгөх үеэрээ өгчээ.

Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан  МАН-тай бие даагчийн хувиар УИХ-ын ээлжит сонгуульд хамтарч оролцох болсноо албан ёсоор  илэрхийлсэн байна.

Түүнийг   ахмадууд өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалан тэмцдэг цорын ганц улстөрч эмэгтэй хэмээн хүндэлцгээдэг.  Хэдхэн жилийн өмнө  тэднийгээ өмгөөлж, УИХ-ын гишүүн Г.Уянгын хамт өлсгөлөн зарлаж,  ачигдаж хүртэл явсан тэрбээр улстөрч хүн тал талын боловсролтой байх ёстой гэж үзэн МУИС-ийн хуулийн ангид 43 настайдаа суралцаж төгссөн юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нас чацуутан топ модель Э.Одгэрэлтэй харьцуулж, бяцхан шоглоод авсан ч амьдрал дээр Г.Баасан нь эр зориг, хал үзэж хашир сууснаараа, ахмад настнуудын сайн сайхны төлөө хийж бүтээснээрээ, эзэмшсэн боловсрол зэргээрээ мөнхийн залуу настныг хол хаясан улстөрч билээ.

Сэтгүүлч enkhtuul

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2016
  4. 2015

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011