Байр суурь2 мин унших

ММНБИ-ИЙН 2017-2020 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

ММНБИ-ИЙН 2017-2020 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

ММНБИ-ийн Удирдах зөвлөл энэ сарын 6-нд хуралдлаа. Хурлаар ММНБИ-ийн 2017-2020 оны үндсэн чиглэл, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа. 

ММНБИ-ийн 2017-2020 оны үндсэн чиглэл Тогтвортой хөгжил, Гишүүд, олон нийтийн уялдаа хамаарал, Мэргэшил ба хариуцлага, Гишүүдийн үнэ цэнэ гэсэн 4 хэсгээс бүрдэж байна.

ММНБИ-ийн үйл ажиллагаа ирэх жилүүдэд удирдах зөвлөлөөр батлагдсан энэхүү үндсэн чиглэлийн дагуу чиглэгдэх юм.

 ММНБИ-ийн 2017 – 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл 

Нэг. Тогтвортой хөгжил 

  • Эрхэм зорилго, зорилтуудад хүрэхэд чиглэсэн хөгжлийн стратегитэй, санхүүжилтийн болон хяналтын зохистой тогтолцоо бүхий байгууллагыг бүрдүүлэх 
  • ММНБИ болон гишүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэх 
  • ММНБИ-ийн засаглалыг сайжруулах 
  • Чанартай үйлчилгээ үзүүлэх чадамжтай бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, мэдээллийн технологи бүхий байгууллагын менежментийг бүрдүүлэх 

Хоёр. Гишүүд, олон нийтийн уялдаа хамаарал

  • Гишүүчлэлийн тогтолцоог боловсронгуй болгох 
  • Гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх 
  • СТОУС, АОУС, УСНББОУС-ын хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 
  • ММНБИ болон гишүүд нь олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх 

Гурав. Мэргэшил ба хариуцлага 

  • Ёс зүйн зохистой хэм хэмжээг төлөвшүүлэх 
  • Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах 
  • Гишүүдийн сахилга бат, түүнд тавих хяналтыг сайжруулах 
  • Мэргэшсэн нягтлан бодогч болох шалгуурыг боловсронгуй болгох 

Дөрөв. Гишүүдийн үнэ цэн 

  • Гишүүдийн мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагыг тасралтгүй хөгжүүлэх 
  • Гишүүдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг боловсронгуй болгох
  • Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэх 
  • • Нийтийн эрх ашгийг мэргэжлийн хүрээнд хамгаалах, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх

Сэтгүүлч bayartsengel

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2017

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008