Байр суурь3 мин унших

Д.Очирбат: Намаас эсвэл Ц.Нямдоржоос айж байгаа юм биш

Д.Очирбат: Намаас эсвэл Ц.Нямдоржоос айж байгаа юм биш

УИХ-ын гишүүн Д.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутгийн сон­гуулиар хоёр бүлэг зөв­шилцөлд хүрсэн. Гэх­дээ УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамт явуулахыг танай на­мын нийслэлээс сон­гогд­­сон гишүүд эсэр­гүүцэж байгаа гэл үү?

-Орон нутагт ажиллаж байсан хүний хувьд УИХ-ын сонгуулийг орон нут­гийнхтай хамт явуулна гэдэг боломжгүй. Өөрөө удирдах ёсны байгуул­лагын бие даасан байд­лыг алдагдуулж байгаа юм л даа. 2008 онд бай­сан УИХ-ын гишүүд хууль батлахдаа гоомой ханд­сан шүү дээ. Тэгээд сая АН-ынхан нийслэлийн ИТХ-ын сонгуулиа холи­мог тогтолцоогоор явуу­лъя гэсэн санал тавьс­ныг нь манай бүлэг хүлээгээд авчихлаа. Нийслэлийн ИТХ-ын 45 гишүүний 30-ийг нь мажоритараар, 15-ыг нь намын жагсаалтаар нэр дэвшүүлэхээр болж байна.

-Энэ санал дээр нэг их ­гацсангүй, хоёр бүлэг хурдан зөвшилцлөө шүү?

-Тэгэхгүй бол өөр арга байхгүй. Үнэндээ АН-ын аль болох бүтэхгүй санал оруулж ирээд гацаасаар байгаад өдий хүрлээ шүү дээ.

-Гэхдээ нэгэнт хоёр сонгуулийг хамт явуу­лах хуулиа баталчих­сан байж бэлтгэлээ аль хэдийнэ хийх байсан юм биш үү?

-Хоёр намын бүлгийн дар­га нар Сонгуулийн хуулиа баталсны дараа Орон нутгийн сонгуулийн хуулиа засч залруул­чих­на гээд тайвшруулсаар яваад энэ шүү дээ. Тэгтэл хэл­сэндээ хүрэлгүй, байр суурь нь өөрчлөгдсөн. АН ч хамтарсан Засгийн газ­раас гарсан. Үүнээс хойш хуулийнхаа биелэлтийг ч хан­гаж чаддаггүй. Орон нутгийн сонгуулийн хууль­­даа ч өөрчлөлт оруулж чадалгүй өдий хүр­чихсэн л дээ.

-Хоёр сонгуулийг хамт явуулбал нэлээд мөн­гө хэмнэх юм билээ...

-Тав, арван цаасан дээр нарийлж байгаад сонгуулиа будлиан­туул­чихвал яах юм бэ.

-Ц.Нямдорж сайдын асуудлыг яагаад хэ­лэл­цэхгүй байгаа юм бэ?

-Бүлэг дээр яриагүй л байна. Магадгүй өнөө, маргаашнаас ярих биз. Хэлэлцэх хугацаа нь дуус­лаа шүү дээ.

-Ц.Нямдорж сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаа юу, та?

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж, кноп дарах үедээ байр сууриа илэр­хийлнэ дээ.

-Кноп дараад санал хураавал Ц.Нямдорж сайд огцрох нь тодор­хой юм биш үү?

- Сонгууль дөхсөн үед Хууль зүйн сайдгүйгээр орох уу. Хууль зүйн сал­бар толгойгүй болох уу. Ц.Нямдорж сайдад ха­риуцлага тооцсоноороо бүх зүйл сайхан болчих уу гээд бодох ёстой олон зүйл бий.

-Одоо ямар байр суурь илэрхийлэх вэ гээд эргэлзээд байгаа юм уу?

-Байр сууриа түрүүлж ил гаргахыг хүсэхгүй бай­на.

-Тэгвэл намаасаа эс­­­вэл Ц.Нямдорж сай­даас айгаад байгаа юм уу?

-Намаас эсвэл Ц.Ням­доржоос айж байгаа юм биш. Кноп дарах мөчдөө шийдвэр гаргана.

-Танай нам Ц.Ням­дорж сайдыг огцруулах асуудал тавьсан гишүү­дээр өргөдлийг нь та­туулах гээд байгаа юм биш үү?

-Мэдээж шүү дээ. Өөрийн­хөө намын сай­дыг огцруулахаар асуу­дал тавьж байгаа гишүү­дийн талаар нам байр сууриа илэрхийлэх хэрэг­тэй.

-Түүний тулд энэ ги­шүүдтэй тохироо хий­гээд байгаа юм уу?

-Огцруулах асуудал тавьсан гишүүдийг ийм зүйлийн төлөө яваагүй гэж бодож байгаа.

-Огцруулах бичиг өр­гөн барьсан гишүүд МАН-аас гарч МАХН руу явах хүмүүс юм биш үү. Ил гарахгүй байгаа бо­ло­хоос таныг ч тэдэн­тэй нэгдсэн гэх юм...

-Би өөрөө Ардын на­мын гишүүн. Энэ намын боловсон хүчнээр бэлт­гэгдсэн. Тиймээс өөр намд орно гэсэн бодол төрөхгүй байна. Гэхдээ өнөөдөр МАН-аас гараад МАХН-д орох гишүүн хэн бэ гэхээр гарч ирэх ги­шүүн ол­дох­гүй байгаа шүү дээ. Ний­гэмд ийм хардлага байгаа байх. УИХ-ын гишүүн али­ваа сайд, даргыг огц­руу­лах асуудал гаргаж тавих эр­хийнхээ хүрээнд явж бай­гаа болов уу.

-Н.Энхбаяр МАН-ын гишүүдийг урвуулж, том хөдлөх гэж байсан уч­раас танай намынхан баривчлуулсан ч гэх...

-Тэр худлаа.

Сэтгүүлч

Я.Мөнгөнцэцэг

Сэтгүүлч batzaya

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2017
  3. 2016

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008