Байр суурь1 мин унших
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдэвт үндэсний хэлэлцүүлэг боллоо
Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ
Хэлэлцүүлгийг нээж УИХ гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулийг 1995 оноос мөрдөж эхэлснээс хойш багц хуульд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэмд үүсээд буй зарим асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэж байгаа боловч өнөөгийн нөхцөлд шинээр үүссэн, цаашид үүсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байна.
Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс хүн амын хөгжил, тэтгэврийн шинэчлэл, малчдын талаар баримтлах бодлогууд болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлснийг онцоллоо.
Сэтгүүлч bayartsengel


