Байр суурь1 мин унших

УИХ-ын ээлжит бус чуулганы 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ

Өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг хэлэлцэж байгаа билээ.

Чуулган өглөөний 11 цаг 45 минутад 52,6 хувийн ирцтэйгээ эхэллээ.

Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Өнөөдрийн хэлэлцэх асуудал УИХ-ын гишүүд нухацтай, хариуцлагатай хандах ёстой" гэдгийг онцолсон юм.

Түүнийг үг хэлсний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уншиж танилцууллаа.

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй  МАН-ын бүлгийн 33 гишүүн 8 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулан өгсөн юм. Саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 52,9 хувиар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг дэмжээгүй юм.

Сэтгүүлч Tsolmon

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008