Үйл явдал1 мин унших

БНАЛАУ-ын Боловсролын сайд албан ёсны айлчлал хийж байна

БНАЛАУ-ын Боловсролын сайд албан ёсны айлчлал хийж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна.  

Энэ хүрээнд өнөөдөр Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хөтөлбөрт  гарын үсэг зурлаа.

БНАЛАУ-ын Боловсролын сайд албан ёсны айлчлал хийж байна

Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Манай хоёр улс 1976 оноос хойш харилцан оюутан солилцож эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Засгийн газар хоорондын тэтгэлгээр хоёр улсын нийт 60 орчим залуус оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан  аж. Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайдын  түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал учраас хоёр улсын Боловсролын яамд ихээхэн ач холбогдол өгч байна.

БНАЛАУ-ын Боловсролын сайд албан ёсны айлчлал хийж байна

БНАЛАУ-ын Боловсролын сайд албан ёсны айлчлал хийж байна

Сэтгүүлч Tsolmon

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2019

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009