Байр суурь1 мин унших

СХД-ийн "Орос хэлний олимпиад” амжилттай боллоо

СХД-ийн "Орос хэлний олимпиад” амжилттай боллоо

СХД-ийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р ангийн сурагчид, орос хэлний багш нарын дунд "Орос хэлний олимпиад" 1-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын  9-р сургууль дээр зохион байгуулагдсан олимпиадад сургууль бүрээс шалгарсан 145 багш, сурагчид оролцсон юм. Багш нараас тэргүүн байранд Тольт сургуулийн багш С. Хишигзаяа, 9-р ангийн сурагчдаас 65-р сургуулийн сурагч Б. Хулан, 12-р ангийн сурагчдаас 9-р сургуулийн сурагч Ц. Бямбасүрэн нар тэргүүн байранд шалгарлаа.

СХД-ийн "Орос хэлний олимпиад” амжилттай боллооУИХ-ын гишүүн Х.Нямбаатар олимпиадад амжилттай оролцсон сурагчдын хамт

Энэ удаагийн дүүргийн олимпиадыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ивээн тэтгэлээ.

Шилдэг 16 багш, сурагчдыг Улаан-Үд хотод аялах эрхийн бичгээр шагналаа. Гишүүн амжилттай оролцсон сурагч, багш нарыг дараагийн шатны Нийслэлийн олимпиадад амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

Сэтгүүлч soyolmaa

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009