Үйл явдал1 мин унших

МҮЭ-ийн холбоо БНСУ-ын “Initour” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МҮЭ-ийн холбоо БНСУ-ын “Initour” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо БНСУ-ын “Initour” компанитай ҮЭ-ийн гишүүдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх түүний дотроо аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улс болон БНСУ-ын холбогдох хууль эрх зүйн хүрээнд үр ашигтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Initour” компанийн Ерөнхий захирал Ли Ёнг Сен нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар монгол ажилчдад БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг тодорхой хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, ҮЭ-ийн гишүүдээс БНСУ-д эмчилгээ, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

Сэтгүүлч soyolmaa

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009