Үйл явдал2 мин унших
Сайд Увс аймгийн хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэгт ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.
Увс аймаг нь засаг захиргааны хувьд 19 сум, 92 багтай, нийт 17173 малчинтай, 8950 малчин өрхтэй. 2018 онд 1.3 сая эх мал төллөхөөс 118.6 мянган эх мал төллөж, 114.3 мянган төл бойжиж байна. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,129.9 мянган малтай.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Увс аймгийн ХХААГазрын үйл ажиллагаатай танилцаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал,
Мөн Давс, Улаангом сумдад 110.0 сая төгрөг инженерийн хийцтэй 2 худаг шинээр гаргах ажлын худалдан авах ажиллагаа нь орон нутагт зохион байгуулагдахаар эрхийг нь шилжүүллээ. 2018 онд мөн тус аймагт өндөр уулын бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг химийн аргаар тус аймгийн бэлчээрийн 20.0 мянга га талбайд зохион байгуулж бэлчээрийн ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ .
Сэтгүүлч soyolmaa




