-60 тэрбумын асуудал ужиг боллоо. 2016 оноос хойш яригдаж байна. Хууль хяналтын байгууллагууд уг хэрэгт цэг тавьсан. Гэхдээ үүнийг зохион байгуулалттайгаар сөхдөг. Сөхөж буй хүмүүс нь манай намын зарим нөхдүүд болон сөрөг хүчин. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаад тодорхой болсон. Тэгэхээр нийтийн сонсгол хийгээд энэ асуудлыг мухарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2020 оны сонгуулиар дахиад л 60 тэрбумын асуудал сөхөгдөх нь. Ийм нэг эзэн холбогдогчгүй хэрэг бий болчихлоо шүү дээ.
-Хаврын чуулганыг хаасан ч байнгын хороогоороо хэлэлцээд явж болно. Хууль эрх зүйн үндэслэлтэй бол нийтийн сонсгол хийгээд л мухарлаж болно шүү дээ.
-Ингэж сайн ажилласан парламент байхгүй. Баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын тоо хэмжээгээрээ ч тэр дээгүүрт орно. Ялангуяа олон жил ужгирсан Дэгийн тухай хуулийг баталлаа. Уг хуулиар УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Чуулгандаа суудаггүй нөхдүүд сандраад эхэлж байна. Энэ хуулийг чангаруулаад ирэхээр улс төржилт зогсож хариуцлагатай болж байгаа юм. Тэгэхгүй бол өөрөө хуралдаа суухгүй байж бусдыгаа шүүмжилдэг л болоод байна шүү дээ.
-Би бүлгийн хуралд суугаагүй.
-Ямар ч тооцоо судалгаагүй юм байна лээ.
-Засгийн газрын шийдвэрийг Цэц шийдээд явчихна шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол Захиргааны шүүх байх шаардлагагүй байгаа юм. Засгийн газрын шийдвэр бүрт шүүх оролцоод байх шаардлагагүй. Тэгэхээр энэ асуудлыг эргэж харж үзэхээс өөр аргагүй асуудал
Эх сурвалж: