Боловсролын салбар улсын хийгдэх бүтээн байгуулалтуудын чиглэлээр 2018-2019 онд 281 тендер зарлан ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2019 оны хичээлийн шинэ жилээс эхлээд гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй болох юм байна.
БСШУС-ын сайдаас удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
- 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажилд шаардлагатай нэмэлт хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлэж өгсөн. Журмын дагуу тендерийн сонгон шалгаруулалт ядагдаад өнгөрсөн долоо хоногт манай яаман дээр ажлын гүйцэтгэгч шалгарсан. Тав хоногийн хугацаанд тендертэй холбоотой ямар нэгэн гомдол гарахгүй бол шалгарсан компанитай гэрээ байгуулаад ажил эхлэхэд бэлэн болсон байгаа.
10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг 186 дугаар цэцэрлэг дээр татаж авчраад шинэ цэцэрлэг ашиглалтад орох хүртэл шилжүүлэн байршуулсан байгаа.
- Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 жилийн хугацаанд график гаргаад цалингаасаа зээлээ төлөх таатай нөхцөлтэй.
Энэ жилийн хувьд 43 мянган хүүхэд ЕБС төгсөж, ЭЕШ өгсөн. Өчигдрийн байдлаар их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаа 75 хувьтай явж байна.
Эх сурвалж: