Байр суурь2 мин унших
О.Баасанхүү: Өмнө нь С.Зоригийн хэрэгт холбогдож, тамлуулж байсан хүмүүсийн хэргийг дахин шалгах ёстой

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Байр суурь2 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnТэрбээр "Энэ асуудлыг 2015 оноос хойш буюу талийгаас С.Зоригийн эхнэр Б.Булганыг баривчлагдсанаас хойш л би олон нийтэд мэдээлж, төрийн байгууллагуудад хандаж байсан.
Тэр хүнийг эрүүдэн шүүж байсан алба хаагчдыг одоо шалгах хэрэгтэй.
Өчигдрийн үзсэн бичлэг дээр Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирсэн. Нэг нь Ц.Амгаланбаатар. Гаднаас орж ирсэн хоёр нь эргэлт авна, орон дээр унтана. Арай давуу эрхтэй. Тэгээд Б.Содномдаржааг дэглэж байгаа зүйл гарсан. Б.Соднамдаржааг “Хэргээ хүлээ, чи яахаараа ингэдэг юм, тэгдэг юм” гэхчлэн дарамталж байсан.
Хамт хоригдож байгаа ялтан нь түмпэн шиг юманд шээгээд эргэхэд нь Ц.Амгаланбаатар шээсийг нь нөгөөдөх рүүгээ цацаад, барилцаж авч байгаа үйл явдал бичигдсэн байсан.
Мөн Т.Чимгээг унтаж байхад нь цээж нүцгэн кармаандаа гараа хийсэн хүн орж ирж байгаа. "Чи хэргээ хүлээ. Та нараас болж энд удаан зовмооргүй байна” гэж хэлээд, тамхи татаад гарч байгаа зүйл харагдсан. Нийтдээ 30 орчим минутын бичлэг байсан.
Тиймээс хувь хүнийхээ хувьд олон нийтэд шууд бус утгаар үзүүлж болох байх гэсэн байр суурьтай байгаа.
ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэсэн. Урьдчилан хорих 461 ангид хоригдлуудад тусад нь хувцас өмсгөдөггүй. Тэр хүн энгийн хувцастай байсан. Энэ хүн бол ШШГЕГ-ын ажилтан гэж тайлбарлаж байсан. Тэр хүн камерт нь ороод гараа зангидаад хэргээ хүлээ энэ тэр гэж хэлж байгаа нь бичигдсэн байсан.