Энэ онд тохиож буй Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Олон Улсын харилцаа нийгмийн удирдлагын сургуулиас зохион байгуулж байгаа Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд ноён Сүй Жинхуяагаар ахлуулсан бүрэлдэхүүн оролцохоор ирсэн байна.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Их дээд боловсролын байгууллагын шууд хамтын ажиллагааг бэхжүүлснээр хамтын судалгаа шинжилгээ өргөжиж, харилцан туршлага мэдлэг, мэдээллээ солилцох, хамтдаа хөгжих боломж бүрдэх болно. Хятад улсын эдийн засаг өнөөдрийн түвшинд хүрэхэд Бээжингийн Их сургуулийн төгсөгчид өндөр үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед улс улсдаа тэргүүлдэг хоёр сургууль хамтын ажиллагааны эхлэл тавьж байгаа нь ирээдүйд Монгол Улсын эдийн засгийг авч явах чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чухал үр дүнтэй алхам гээд Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцохыг хүслээ.
Эх сурвалж: