Үйл явдал2 мин унших
Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийг сурталчлах, олон улсын сайн туршлага судлаж байна

Сэтгүүлч Soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Soko
Монгол Улсын хуульч, судлаачид тус сургуультай хорь гаруй жил хамтран ажиллаж буй туршлагатай. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бусад гишүүдийн хамт "Цахим орчинд хүүхдийг хамгаалах" тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийг сурталчлах, бусад улсын сайн туршлагыг судлах зорилгоор Азийн парламентын гишүүдийг оролцуулсан олон улсын конференц зохион байгуулах санаачилга гарган, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын хууль тогтоогчдоос дэмжлэг аваад байгаа талаар дурдан уг конференцид дэмжлэг үзүүлэн оролцох, Монгол Улсад хүүхдийн эрхийн талаар сургалт, семинар хийх талаар санал солилцсон байна.


Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульч, сэтгүүлчдийг дэмжих, урт, богино хугацааны сургалтад хамруулах боломж нөхцөлийг хэрхэн бий болгож болох талаар ярилцаж, эдгээр асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
