Үйл явдал1 мин унших

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрээр тус аймгийн нутаг дэвсгэрт барьж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын CW1-3 багц болох Хашаатын даваа-Толбо чиглэлийн 60 км замын барилгын ажлын явцтай танилцлаа.

"Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баян-Өлгий аймагт Өлгий-Толбо, Өлгий-Цагааннуур чиглэлд 100 км хатуу хучилттай зам тавьж 2014 онд ашиглалтад оруулсан. Харин үлдсэн хэсэг болох Толбо-Хашаатын даваа чиглэлийн 60 км замын ажил 2015 онд эхэлжээ. Замын барилгын ажлыг БНХАУ-ын "China Huashi Enterprises" компани гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор үндсэн суурь бүтцийн ажлууд дуусч, энэ онд багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан замыг товлосон хугацаанд багтаан чанартай барьж дуусгахыг үүрэг болгож Увс аймгийг зорин мордлоо.

Авто замХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022
  3. 2021

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011
  7. 2010