Байр суурь2 мин унших
Б.Энх-Амгалан: Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажилладаг арга барилаа сайжруулах хэрэгтэй
Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Enkhtuya
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Азийн хөгжлийн банкны олон улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн журам энэ байна. Үүний дагуу шалгаруулаарай гэж та нарт өгсөн. Танай яаманд тэр Азийн хөгжлийн банкны сонгон шалгаруулалтыг хариуцсан хүүхэн ирсэн. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч нь шалгаруулалтаа журмын дагуу явуул гэж шахсан.
Энэ нөхцөл байдлаа та нар хэл. Зам тээврийн яамныхан гэж хэдэн авилгачид, төсөл хөтөлбөр иддэг хүмүүс гэж нийгэмд өөр ойлголт төрүүлээд байна. Хятадууд ажлаа хийгээгүй. Ажлыг нь Монголчууд хийсэн. Ажлаа хийхгүй байхаар нь очоод хэлэхээр тэгвэл наад төслийг чинь тэр чигт нь цуцална гэсэн. Тэр протоколоо гаргаж ирээч. Азийн хөгжлийн банктай таван удаа уулзсан. Үнэнийг нь хэл.
Зөвлөх компани юу хийж байна вэ? Зөвлөх биш цэвэрлэдэг, хавчдаг компани болоод байна гэж мэдээлэл ирсэн. Яам зөвлөх компани хоорондын харилцаа ямар байна вэ? Үнэндээ Монгол замчид зам барьж байгаа. Хятадууд ажиллахгүй байгаа шүү.
Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар болон ажлын хэсэг хариулав.