Үйл явдал1 мин унших

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудлаар хэлэлцсэн ч шийдвэрт хүрээгүй

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудлаар хэлэлцсэн ч шийдвэрт хүрээгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлаар хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй тухай тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. 

Хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УЕП болон УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Бүлгийн хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар ярилцана гэдгээ илэрхийлсэн" хэмээв.

МАН-ын бүлэг дээрх асуудлаар завсарласан бөгөөд 15.30 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцэх аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдаж шийдвэрээ гаргана хэмээн Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Эх сурвалж:

Montsame.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008