Мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуулинд олон мандаттай тойрог байгуулна гэсэн. Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймаг нэг мандаттай байсныг нэмж байна. Нийслэлийн хэмжээнд 9 тойрог 24 мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан тав таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Багахангай, Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хоёр хоёр тойрогт хувааж байна.
Баянзүрх дүүрэгт 360 мянган сонгогч байна. Сонгуулийн 22 хоноггийн хугацаанд хүрч ажиллахад хэцүү.
-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн үү?
-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн. Хугацаа болоогүй учир бүлэг эргэж ярилцана гэсэн байр суурьт хүрсэн. Санал сонсоод өнгөрсөн.
-Болгарт Элчин сайдаар томилогдох Ц.Цэнгэл нэр дэвшигчийг дэмжсэн үү?
-Цэнгэл нэр дэвшигчийг төрийн албанд олон удаа томилогдсон хүн гэж дэмжсэн.
Эх сурвалж: