Үйл явдал1 мин унших

У.Хүрэлсүх: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

У.Хүрэлсүх: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгджээ.

Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байна. ЖДҮХС-гийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроос УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн.

Мөн Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг яллагдагчаар татагдсан гэдгийг мэдэгдсэн юм. Тэднээс гадна МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан нь нотлогдсон билээ.

Эх сурвалж:

iToim.mn

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2021

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008