Үйл явдал3 мин унших
Улсын II эмнэлэг COVID-19 халдварыг оношлох бүрэн автомат аппарат ашиглаж байна

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаГүйцэтгэх засаглалын тэргүүн эхлээд II эмнэлэгт очиж коронавирусийн цар тахлын бэлэн байдал болон тус эмнэлгийн өргөтгөл болон ажиллаж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн хүчин чадал, олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр иргэдэд тусламж үзүүлж эхэлсэнтэй танилцсан юм.
Монгол Улс дотооддоо халдварыг алдаагүй, хяналтдаа байлгаж чадаж байгаа бөгөөд энэ сонор сэрэмжээ алдахгүй хичээж ажиллахыг Ерөнхий сайд эмнэлгийн удирдлага болон ажилтнуудад захив. Нөхцөл байдал цаашинд хэрхэн өрнөхийг тооцоолох аргагүй учир гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллаж буй бөгөөд халдвар тархвал эмнэлгийн 560 орыг чөлөөлөн тусгай зориулалтаар ашиглах төлөвлөлт хийснээ ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нэмж хэлэв.
Хоёрдугаар эмнэлгийн лабораторид орчин үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглаж эхэлжээ. АНУ-д үйлдвэрлэсэн GeneXpert молекул биологийн бүрэн автомат аппарат нь COVID-19 халдварыг 45 минутад оношлох хүчин чадалтай. Уг аппаратаар ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг дөрвөн төрлийн халдварыг илрүүлэх боломжтой.
ДЭМБ-аас уг аппаратыг коронавирусийн халдварыг оношилоход ашиглаж болно хэмээн зөвшөөрөл өгчээ. Цаашид ДЭМБ-ын шугамаар авч, энэ аппаратыг авч, дүүрэг, аймгуудын нэгдсэн эмнэлэгт суурилуулахаар ажиллаж байна хэмээн Д.Сарангэрэл сайд нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад коронавирусийн халдвар тархаагүй, хяналтдаа байлгаж байна. Халдварыг хорионд байлгаж чадаж байна. Цаашид эрүүл мэндийн салбарынхан болон онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа гээд бүх салбарынхан анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй. Дэлхийн 200 гаруй оронд халдвар тархаж, өдөрт 2000-3000 хүн нас барж, дэлхий нийтээр гамшгийн онцгой цаг үед байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Энэ цаг үед Монгол диваажин шиг байна” гэж сайхан үг хэлжээ. Халдварын тархалтын алдахгүй байхад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж занших зэргээр сонор сэрэмжтэй хариуцлагатай байгаа ард иргэддээ мөн талархаж байна. Монголын ард түмэн Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагынхандаа талархаж байна. Бид бүхний итгэлийг алдахгүй гэдэгт найдаж байна хэмээгээд тус эмнэлгийн хамт олны ажилд амжилт хүслээ.