Онцлох мэдээ4 мин унших
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Ерөнхий сайд эхэлж “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг.
Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 8000 гаруй дуудлага хүлээн аваад байна. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. Энэхүү төвд эхний ээлжид төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдсон бөгөөд ирэх сардаа багтааж 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөн ажиллаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УНТЭ-т байгуулсан Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох (PACS) систем, Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

УНТЭ-т байгуулсан эрүүл мэндийг дэмжих төв өнгөрсөн 6-р сараас үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар өдөрт тогтмол 50-70 хүн урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээ хийлгэж, тэргүүлэх, зөвлөх зэргийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авч байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа сургууль, цэцэрлэгийн багш ажилчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцсаныхаа дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр болон эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцууллаа.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд хохирол багатайгаар даван туулах талаар төлөвлөлт хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Үүний тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын 3 дугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэлэнгэ, Дорнод аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудыг өргөтгөнө.
Салбарын шинэчлэлийн тухайд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.
2020 оны төсвийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн эрх зүйн өөрчлөлдүүдийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт бөгөөд тус хуулийн дагуу хөнгөлөлттэй эмийн жорыг бүх эмийн сангуудаар олгохоор болсон бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хийж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжүүлнэ. Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсэж буй шаардлагагүй хэвтэлт буурна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улсын засгийн газар Ковид-19-ийн нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр дэглэм, хорионы өөрчлөлтийг хийсэн. Иймд ард иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бүгд сонор сэрэмжтэй байж бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн.
Монгол хүнийг эх орондоо оношлуулж эмчлүүлэх боломжоор хангах чиглэлд эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Дан ганц тоног төхөөрөмжөөр хангах бус чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тэдний чадавхыг тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: УИХ ээлжит бус чуулганаараа эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг шуурхайлан шийдэж чадсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хамгийн их тулгамдсан эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох чиглэлд том шинэчлэл хийж чадсан.
Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжихээр болсон. Энэ нь эмнэлгүүд хувьчлагдана гэсэн үг биш. Харин менежментээ сайжруулж тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн өөрчлөлт болж байгаа гэдгийг онцолсон юм.
