Үйл явдал1 мин унших
2 дээд сургууль, бакалаврын 19, магистер 1, докторын 1 хөтөлбөр шинээр магадлан итгэмжлэгдлээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаҮүний үр дүнд шинээр магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын 4 байгууллага, ерөнхий боловсролын 4 сургуульд өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, БМИҮЗ-ийн ажлын албаны дарга О.Янжмаа нар гэрчилгээг гардууллаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, зөвхөн магадлан итгэмжлэлд зориулж биш хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах, чанартай зохион байгуулахад тогтмол анхаарч ажиллахыг сануулаад амжилт хүслээ.

Ингэснээр 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 62 дээд боловсролын сургалтын байгууллага, 18 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 4 ерөнхий боловсролын сургууль магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.