Үйл явдал1 мин унших

‪Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт Найрамдал-2 зусланг байгуулна

‪Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт Найрамдал-2 зусланг байгуулна

Өнөөдрийн /2020.06.01/ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг байгуулах тогтоолыг баталлаа.‬

‪Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасан ажээ.

‪Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт Найрамдал-2 зусланг байгуулна

‪Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа "Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт НАЙРАМДАЛ-2 зуслан байгуулахаар болов. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл болсон зуслан болох ёстой.‪40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээжээ. ‬

Сэтгүүлч Munkhjargal

Хүүхдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012