УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог, Булган аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Баян-Агт, Сайхан суманд ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ.
Сонгогчид нэр дэвшигчийг халуун дотно хүлээн авч Ж.Бат-Эрдэнийн хэрэгжүүлж байгаа Шинэ хөдөө төсөлд талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ.


