Үйл явдал4 мин унших
С.Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөн ажиллаж чадаагүй

Эх сурвалж:
Updown.mnОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
Updown.mnАрдчилсан намын Үндсэн дүрэмд зааснаар, ээлжит сонгуульд олонх болж чадаагүй бол намын удирдлага хариуцлага хүлээдэг тогтолцоотой гэдгийг мэдээллийн үеэр тэрбээр онцлов. Иймд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж урьчдилсан дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдож буй тус намын дэд дарга Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, түр эрх, тамгаа шилжүүлэх болсноо мэдэгдэв.
Цаашид Ардчилсан хүчний намууд хамтарч нэг бодлоготой улс төрийн хүчин болж ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг нь ажиглагдсан хэмээн тэмдэглэв. Хэрвээ Ардчилсан хүчний намууд нэгдэж өрсөлдсөн бол 55 орчим хувийн дэмжлэг авах боломж байгааг дурдав.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав.
-Хяналтын тооллогод одоогоор ноцтой зөрчил гараагүй. Цаашид хар машины хяналтын тооллогод мэргэжлийн түвшинд шалгалт хийх ёстой гэж харж байна. Эргэлзсэн, тээнэгэлзсэн намын гишүүн олон бий. Тиймээс энэ асуудлыг эцэслэж нэг талд нь гаргах хэрэгтэй.
-Сонгуулийнн сурталчилгааны үед цагдаа, прокурорын түвшинд шалгаж шүүхэд шилжсэн тохиолдол бий. Өвөрхангай аймаг болон Чингэлтэй дүүрэгт нэг дэвшигчтэй холбоотой асуудал шүүхийн хяналтад явж байна. Шүүхээс эцсийн шийдвэр гаргаагүй тул ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй. Хууль шүүхийн байгууллага шалгасны дараа мэдээлэх болно.
-Бид үр дүнг хоёр янзаар харж байсан. Үндэсний хэмжээний намын хувьд, мөрийн хөтөлбөртөө илүү найдсан. Мөрийн хөтөлбөр нь иргэд, өрх рүү чиглэсэн хөгжлийн бодлогын суурийг тавих байсан юм. Үүгээр дамжуулан цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс гарах, онцгой нөхцөлд ажиллах хөтөлбөрийг давхар дэвшүүлээд байв. Энэ нь иргэд, сонгогчдын дэмжлэг авна хэмээн найдсан. Ерөнхийдөө олонх болох зорилготой оролцсон. Хоёр дахь хувилбар нь сонгуулийн дүн гол хоёр намын хооронд ойролцоо гарах байх гэж тооцсон. Дараа нь эвслийн Засгийн газар байгуулах асуудал яригдах байх гэж таамагласан. Гэхдээ урьдчилсан байдлаар ямар дүн гарсныг та бүхэн мэдэж байгаа.
-Үндсэн дүрмийн хороо шийдвэр гаргаж, ҮБХ-ны хурал зарлана. Тус хороо хуралдаж Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг баталгаажуулна. Үүнээс хойш 90 хоногийн хугацаанд дараагийн намын даргын сунгаа явагдана. Намын даргын сунгаа тийм ч амар ажил биш. Учир нь 21 аймаг, 9 дүүргээ тойрч, нийт гишүүний дэмжлэгийг авдаг. Энэ бол манай намд тогтсон соёлтой жишиг хэмээн харж байна. Нэлээд зохион байгуулалттай, хөрөнгө санхүү, хүн хүч шаардсан ажил болно.
-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн ажлын өргөн цар хүрээтэй явуулсан. Огт шинэчлээгүй гэж хэлэх үндэслэл байхгүй юм. Сүүлийн 3-4 жилд шинэчлэгдсэн хэмээн зарласан ч иргэд бодит үр дүнг нь хардаг. Бодит үр дүн мэдээж урт хугацаа шаардана. Гэхдээ манай намын шинэчлэл цаашид ч үргэлжилнэ. 2000 онд тэс өөр үзэл баримтлалтай таван улс төрийн хүчин нэг туган дор нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан. Бид үзэл баримтлалынхаа төслийг гурваг жилийн турш амжилттай хэлэлцүүлсэн.
Улсын дээд шүүхэд үзэл баримтлалаа албан ёсоор бүртгүүлсэн улс төрийн анхны хүчин болж чадсан нь шинэчлэлийн гол үзүүлэлт. Мөн нийт гишүүдээсээ бүх шатны удирдлагаа сонгодог жишиг тогтоосон ьн шинэчлэлийн том үр дүн. Сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээдэг тогтолцоо мөн л жишиг болж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн тэдгээр гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал тул илүү зүйл ярихгүй.