Онцлох мэдээ2 мин унших
“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Б.Жавхлан, Ч.Ундрам, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 2020 оны 32 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолд банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 27 нь 64.3 хувийн саналаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.