Үйл явдал2 мин унших
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Төслийн эх үүсвэрийн 50 хүртэл хувиар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн төслийн хамтарсан санхүүжилт болгож Азийн хөгжлийн банкнаас 19.0 сая ам.долларыг олгохоор зээлийн хэлэлцээрийг байгуулснаас гадна АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангийн 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг явуулахад шаардлагатай хувийн хамгаалах болон бусад хэрэгслүүдийг худалдан авах, вакцинжуулалтын үеийн болон дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, хяналт тавих чадавх бэхжүүлэх, болон PCR шинжилгээний 10 лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж худалдан авч, суурилуулах ажлуудыг хийхээр тохироод байгаа аж.
Мөн уг зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Наранбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.