Үйл явдал5 мин унших
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал5 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.
Гишүүдийн асуултын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариулахдаа, үндсэн чиглэлийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах бодлого, олон зорилт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгааг хэллээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барихаар төлөвлөөд байгаа, газрын асуудлыг нь шийдсэн, зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна гэв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа талаар, энэ хүрээнд боловсруулаад буй хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан эсэхийг тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад С.Мөнхсайхан сайд хариулт өгсөн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэл өгсөн юм. Салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах бодлого баримталж ажиллаж байгаа. Түүнчлэн ЖАЙКА-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан, хоёр жил хэрэгжүүлсэн. Тус байгууллагатай хамтран байгуулсан 4 сургууль ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдэл болж байгаа бөгөөд 10 дугаар сараас ашиглалтад орох юм байна.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нийслэлийн дагуул хотуудын бүтээн байгуулалттай холбоотой, Ч.Ундрам гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг төсөлд тусгах, Ц.Сандаг-Очир гишүүн их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдэх асуудлыг үндсэн чиглэлд тусгах санал гаргасан юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.