Байр суурь2 мин унших
Ц.Туваан: ЭЗХЯ бүх тооцооллыг нарийн гаргадаг улс төрөөс хараат мэргэжлийн эдийн засагчдаас бүрдсэн агентлагтай болбол зөв гэсэн ажил хэрэгч санал тавья!
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах асуудал яригдаж байгаа. Маш олон бичиг баримтууд байгаа. Алсын хараа 2050-аас өгсүүлээд өнөөдөр Ерөнхий сайдын амнаас 170 гаруй гэж ярьж байсан, сая Н.Учрал сайдын амнаас 500-аадгэж ярьж байна. Зөндөө олон цаас байна. Гол нь бодитой ажил болгох вэ гэдэг асуудал . Таванжилээр төлөвлөдөг энэ ажлыг шүүмжилдэг л байсан. Эрэлтэд суурилсан нийлүүлэлтийн бодлого гаргаад эрэлт нийлүүлэлт хоёр ньбалансалж очдог зүйл байсан. Гэтэл энэ асуудал байхгүй болсноос хойш ерөөсөө эрэлт нийлүүлэлт хоорондоо зөрөөд явчихдаг. Хүнсний ногоон дээр жишээ ярья.
Манай бүс нутагт нэг жил манжин гайгүй үнэд орохоор хүмүүс шуураад дараа жил нь бүгдээрээ манжин тарьдаг. Тэгээд илүү үйлдвэрлэл явагдаж, манжингийнхаа үнийг унагаачихдаг. Энэ жил манжин бүтэхгүй юм байна гээд лууван тарьдаг. Иймэрхүү бодлогогүй, захиалгагүй эрэлтэд суурилаагүй нийлүүлэлт хийгээд зах зээл дээр илүү үйлдвэрлэл бий болгоод явчхаад байна. Үүнийг шийдэхээр Эдийн засаг хөгжлийн яам энэ асуудлыг хариуцаж байгаа. Яам мэргэжлийн эдийн засагчдаас бүрдсэн агентлагтай болбол яасан юм бэ. Үүн дээрээ улсынхаа шилдэг боловсон хүчнүүдээ улс төржилгүй авъя. МАН болон АН-д олон сайн эдийн засагч нар байна гэсэн ажил хэрэгч санал тавимаар байна.
Бензиний асуудал илааршаагүй л байна. Хөдөө орон нутгууд яг намрын ид ажлын цагаар хангамж дутагдалтай газрууд байна. Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр бол орно, мөнгө төгрөг нь шийдэгдчихсэн учраас. Харин үүнийг яаж ажиллуулах вэ гэдэг дээр одооноос санаа зовж эхэлмээр байна. Цаг нь болдог газрын тос, түүхий тосных нь асуудал хүндэрнэ. Тухайлбал, савны асуудал дээр багахан мөнгө тавих шиг болсон. Тооцоолол хийж үзэхэд 3 сарын хэрэглээ хангах нөөцийн савтай болоход 900 тэрбум төгрөг шаардлагатай байсан.
