Онцлох мэдээ1 мин унших
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, гишүүдийг томиллоо

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч batzaya
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэсэн заалтын дагуу Жамсранжавын Болд, Пүрвээгийн Дэлгэрнаран, Эрдэнийн Түвшинжаргал нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг бол Даваанямын Даваа-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж байгаа юм.
Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий даргаар, Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор тус бүрт нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Ингээд гишүүдийн олонхи дэмжсэнээр дээрх хүмүүсийг Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.