Үйл явдал2 мин унших
У.Хүрэлсүх: Зориг, сэтгэл, хариуцлага байхад ямар ч ажил урагшаа явж байна

Эх сурвалж:
News.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
News.mnҮйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дууссан бөгөд одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох газар шорооны ажил өрнөж буй.



Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм байна. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой гэж тооцоолсон. Ерөнхий сайд энэ үеэр “Сэтгэл байвал ямар ч ажлыг хийж чаддаг гэдгийг олж харлаа. Газрын тосны үйлдвэртэй болох талаар өмнө нь олон ч удаа ярьж, таван ч удаа шав тавьсан гэдэг. Зориг, сэтгэл, хариуцлага байхад ямар ч ажил урагшаа явж байна. Одоо хэдүүлээ ажлаа ярихгүйгээр хийж, үр дүнгээ харцгаая. Ажлаа хурдан дуусгахгүй л бол хөрөнгө санхүү улам нэмэгдэнэ" гэв.
Орон сууцанд газрын тосны дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд юун түрүүнд байрлах бөгөөд цаашдаа үйлдвэрт ажиллах монгол ажилчдын орон сууц болох юм.



Барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг хөгжлийн банкнаас гаргаж байгаа билээ.