Байр суурь3 мин унших
М.Оюунчимэг: Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн хөрөнгөний талыг малчдын зөвлөгөөнд зарцуулсан байсан

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Байр суурь3 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnГэвч эдгээр хууль тогтоомж хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байна. Эдгээр ажлуудад төсөвлөсөн санхүүжилт нэг талаас хүрэхгүй, нөгөө талаас арай гэж төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь эзэндээ очихгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг онцгойлон анхаарна.
Хамгийн сүүлийн жишээ, Увс аймагт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудал үүсэнгүүт тэнд төсөвлөгдсөн байсан урьдчилан сэргийлэх ажилд зориулагдах хөрөнгөний 50 гаруй хувийг малчдын зөвлөгөөн зэрэг тэс өөр зүйлд зарцуулсан байсан нь ил болж байна. Иймэрхүү асуудлыг өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд гаргаж тавьж байсан. Харин одоо УИХ хяналт мониторингийн тусгай газартай болсон учраас хяналтаа онцгой түвшинд хийх боломжтой.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай тухай хууль үүнтэй холбоотой зохион байгуулалт, санхүүжилт энэ бүхэн хөрсөн дээрээ хэрэгждэг, хүндээ хүрдэх байх тал дээр хяналт тавьдаг, УИХ тайланг нь сонсдог болъё гэдэг уриалгыг гаргаж байна.
Одоо Нийгмийн бодлогын байнгын хороо энэ хуулийг хариуцан хэлэлцүүлгийг эхлүүлж байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх байх, гэр бүл байх гэдэг ойлголтыг хуульчлахаас гадна эдийн засгийн баталгаагаар хангагдсан баталгаатай гэр бүлийг цэгцлэх асуудал энэ хуульд тусгагдсан.
Өнгөрсөн парламентын үед энэ тухай асуудал өрнөж байсан. Монгол хүүхэд алганы амт үзэж өсдөг гэхчлэн маргадаг. Энэ нь хүчирхийлэл мөн үү гэдгийг ялгаж, хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юм билээ. Хүүхдийн биед гэмтэл учруулсныг хүчирхийлэлд тооцно гэдэг ч юм уу тодорхой байдлаар тусгах хэрэгтэй.
Есөн настай хүүхдийн хэрэг, Увсад гарсан хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэргээс харахад хуульд зарим зүйлийг тодорхой тусгах шаардлагатайг харуулж байна. Мөн зохион байгуулалтын асуудал чухал байна. Хүүхэд нь хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж ээж нь мэдээллээгүй, цагдаа ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр шат шатандаа хариуцлага байх ёстой. Үүнд хяналт тавьдаг чиг үүрэг нь УИХ-д байна.