Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг томилсон бөгөөд байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд ...Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна.
Харин Б.Баттөмөр, М.Оюунчимэг гишүүдийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ...Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг нэгтгэх, зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгосон заалтуудыг тусгажээ.
Тиймээс нэг хууль боловч 2 тусдаа субьектээс өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уг ажлын хэсгийг ахлах бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар бүрэлдэхүүнд орж ажиллахаар боллоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсдог. Тэрээр хэлэхдээ,
Мөн Оюутолгой, Тамсаг зэрэг стратегийн том ордуудын орлого Монголын банкуудаараа дамждаг болох ёстой. Тийм учраас хуулийн төслийг Монголд байршилтай банкаар дамжина гэж оруулах хэрэгтэй гэсэн саналыг олон удаа илэрхийлж байсан. Түүнийг уг хуулийн төслийн ажлын хэсгийг ахлуулсанаар стратегийн ордуудын экспортын орлого Монгол Улсдаа валют болон орж, эргэлдэх боломж бүрдэх нь ээ.
Эх сурвалж: