Байр суурь3 мин унших
С.Одонтуяа: МАН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч цуврал жүжиг тавьж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Ардчилсан нам бүх юманд буруутай болоод явчих юм. Өчигдөрийн жагсаал, цуглаан АН-ын буруу. Сүүлийн хоёр парламент дарааллаад 62-65 гишүүн байсан. Эдийн засгийн бүх л юм нь дандаа АН-ын буруу байсан. Одоо Ерөнхийлөгчийн ч буруу болоод явчихлаа. Би бүр сүүлдээ ойлгохоо байлаа. Энэ бол урьдаас төлөвлөсөн том жүжиг л харагдаж байна. Энд бол Ерөнхийлөгч ч буруугүй, АН ч буруугүй. Энэ бол МАН-ын дотоодын зөрчил дээд цэгтээ тулсаных. Монгол Улсын стратегийн ордын тэмцэл, албан тушаалын тэмцэл, эрчүүд эзэгнэсэн улстөрийн өмнөх, хойдох өшөө авалт энэ бүх зүйл чинь эцэстээ тулаад өнөөдөр энэ асуудал руу явж байна уу гэж харж байна. Яахав миний буруу байж магадгүй уучлаарай.
Манай АН-ын тэмцэл бол ил байдаг. Бид нарт булаалцалдах юм байдаггүй. Улсын төсвөөр бариулсан 10 тэрбум төгрөгний намын байр байдаггүй учраас булаацалдаад байх юм байдаггүй. Нэг тамга л булаацалддаг. Бүх юм нь ил байдаг. Гэтэл энд цаанаа маш том намын доторх зөрчил явж байгаа шүү.
Ээжүүдийн асуудал нөлөөлсөн нь нөлөөлсөн байгаа. Монголчууд бид хүний эрх, ээжүүдийн төлөө явж байсанд баярлаж байна. Манай залуучууд маш сайн байсан. Гэхдээ анх удаа ийм юм болж байгаа юм шиг ийм амьдралаас тасархай юм битгий ярьж бай. Та нар Эх нялхсын төвийн эхчүүд төрдөг хэсгийг очоод хар. Аймгийн төвд ээжүүд төрчихөөд хоёр хоноод гар гээд сумын төв рүү мотоцикл дээр шинэ төрсөн ээж салхи татуулаад ямар их өвчин олоод явдагыг бүгд мэдэж байгаа. Гэнэт ийм юм болж байгаа юм шиг. Төрхүүдээ очоод хар ямар байдалтай байгаа билээ. Тийм учраас би шалтгааныг нь өөр юм гэж харж байна.
Сэтгүүлч Tuya





