Онцлох мэдээ4 мин унших
''Төрийн их өгөгдлийн сан'' бий болно

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТөрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. Иймд “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр баримт, нотолгоо, шинжлэх ухаанд суурилж гаргасан шийдвэр л оновчтой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байдаг. Гэтэл бид аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагатай өгөгдлүүдийг уялдуулан холбож, тухайн бизнес, тухайн салбарынхаа бүрэн зураглалыг харж чадахгүйгээр ерөнхий байдлаар бодлого, шийдвэрүүд гаргаж байна. Ингэснээр бодлого нь үр дүнгүй, өндөр зардалтай, зорилтот байгаа онохгүй байх явдал цөөнгүй гарч байгааг нуух хэрэггүй. Үүний тодорхой жишээ нь хавтгайрсан халамж, оновчгүй төлөвлөлтүүд мөн гэж судлаачид үзэж байгаа юм. Нөгөө талаар төр өөрт байгаа өгөгдлөө бусдад ашиглуулдаггүй, бусдад байгааг ашигладаггүй, яаж ашиглахаа ч сайн мэдэхгүй байгаа нь бидний алдаа юм. Цаашид бид ийм байдлаар удаан явж болохгүй. Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаандаа Их өгөгдлийг ашиглах ёстой гэж үзэж Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн Өгөгдлийг системчлэн цуглуулах, түүгээрээ Их Хурлын гишүүдийг хангах үндсэн үүрэгтэй. Зөвхөн өөрт байгаа төдийгүй гаднын улс орнуудын хууль тогтоох үйл ажиллагаанд хуримтлагдсан сайн туршлага, зөв жишээ, шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоонд суурилан хууль тогтоохыг бид зорилгоо болгож байна.

Мөн төрийн өгөгдлүүдийг нэгтгэн холбож, төрийн Их өгөгдлийн сан байгуулснаар маш олон төрлийн статистик дүн шинжилгээнүүд гаргаж болно. Энэ нь одоогийн статистикийн мэдээлэл гаргаж буй уламжлалт аргууд буюу тооллого, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах зэрэг ихээхэн цаг хугацаа, төсөв зардал гаргадаг ажлыг хялбарчилж, илүү олныг хамарсан, бодит чанартай, сайн нарийвчлалтай, айл өрх, аж ахуйн нэгжид дарамт багатай, шинэ төрлийн статистик бий болгох боломжтой. Хамгийн чухал үр дүн нь өгөгдлийн сангуудыг нэгтгэж дүн шинжилгээ хийснээр нотолгоонд суурилсан, оновчтой бодлогын шийдвэр гаргах тогтолцоо бий болно. Статистикийн мэдээллийн хурд, чанар сайжирна хэмээлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “ Цахим шилжилтэд төрөөс баримтлах бодлого ”, ҮСХ-ны дарга Б.Батдаваа Төрийн их өгөгдлийг ашиглах боломж ба хүрэх үр дүн сэдвээр, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Тогтвортой хөгжил ба цахим шилжилт сэдвээр илтгэл тавилаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бусад улс орнуудын туршлагаас хуваалцсан юм.

Үүнээс гадна Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны асуудлын эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ.