УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Иргэн таны хүссэн зөвшөөрөл хэн гэдэг албан тушаалтан дээр хэд хоног, хэдэн цаг болсон, шийдвэрлэлтийн явц хаана байгааг E-Mongolia, E-Business дээрээс харах боломжтой боллоо.
Хамтдаа хяналт тавьж ажиллая.
Иргэний эрх чөлөөний саад тотгор, хүний хүслийг хяссан хүнд суртлыг бууруулах нь эдийн засгийн агшилтын үед хийх ажил, шийдэх асуудал байх болно.
Улс төрийн эрх чөлөөний дархлаа нь эдийн засгийн эрх чөлөө" гэв.