УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр /2025.08.03/ цаг үеийн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнө нь бид экспортын мэдээллээ баримжаагаар тааж, хэдэн шат дамжлага дамжуулдаг байлаа.
Тэр хооронд экспортын үнэ хэд дахин өөрчлөгддөг байсан. Өнөөдөр бол өөр.
Бид боомт тус бүрийн мэдээллийг цаг, минутаар шууд харж байна. Хэн гэдэг албан тушаалтан ажил гацааж байгаагаас эхлээд хэдэн машин хилээр орж гарсан, талх, сүү хаана хэдэн төгрөг байгааг шууд харж байна. Иймд шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнууд энэ боломжоо ашиглая. Их өгөгдөлд суурилсан E-Cabinet Dashboard хэрэглэж хэвшье! Их өгөгдөлд суурилсан мэдээлэл худал хэлэхгүй. Хуурахгүй. Хүнд суртал үзүүлэхгүй. Та бүхний ажилд тус, дэм болно. Таамгаар бус бодит өгөгдөлд тулгуурлаж шийдвэр гаргацгаая!" гэв.