Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Хөгжил дэвшилд түүчээлэх цахим шилжилтийн хүрдийг зогсолтгүй эргүүлэгч харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олонд “ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙ”-н мэнд дэвшүүлснийг уламжилж байна.
Тэрбээр "2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллахдаа төр, хувийн хэвшлийн олон мянган залуус, үе үеийн холбоочид, салбарын мэргэжилтнүүдийн хамтын хүчээр олон түүхэн амжилт, шинэ боломжуудыг нээсэн нь “бахархал” минь билээ.
Нээлттэй, ил тод, цахим засаглалыг төлөвшүүлэх үйлсэд өндөр хурдаар зүтгэсэн та бүхний хөдөлмөрийн үр дүнд:
E-Business платформыг нээж, 417 тусгай зөвшөөрөл, 226 лавлагаа, 42 тодорхойлолт, нийт 685 үйлчилгээг нэг дороос шууд авах боломж бүрдүүлсэн.
Shilen.gov.mn сайт 970,355 баримтыг ил болгож, иргэд 12,840,719 удаа хандсан.
800 гаруй эмнэлэг мэдээллээ цахим системээр солилцож, иргэд эмнэлэгт цаг авах, оношилгоо, вакцины гэрчилгээ авахад цаас барьж явах шаардлагагүй болсон.
Эдгээр бүх амжилт харилцаа холбооны салбарын хамт олны хамтын хүч, ухаалаг санаачилга, хурдтай зүтгэлийн дүн билээ" гэв.