Үйл явдал1 мин унших

ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар оролцов

ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар оролцов

Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдааны хоёрдугаар хэсэг өнөөдөр (2021.05.25) болов. 220 гаруй төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, нар Монгол Улсын парламентыг төлөөлж оролцлоо.

ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар оролцов

Хуралдаанаар ОУПХ-ны Парламентчидын Хүний эрхийн хороо, Ойрхи дорнодын асуудлаарх хорооны сул орон тоог нөхөх сонгуулийн үр дүнг албан ёсоор танилцуулав. Үргэлжлүүлэн ОУПХ-ны Удирдах зөвлөлд 2020 оны санхүүгийн үр дүнгийн талаар мэдээлж, ОУПХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэв.

ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар оролцов

ОУПХ-ны 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” үндсэн сэдвийн дор 2021 оны тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах бөгөөд нэгдсэн хуралдаан маргааш (2021.05.26) албан ёсоор эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011