Онцлох мэдээ2 мин унших
Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно

Аялал жуулчлал
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаИнженерийн дэд бүтэц бий болгоход зориулж 2018-2021 онд улс, нийслэлийн төсөвт 4,5 тэрбум төгрөг баталж өгсөн. 3,6 тэрбум төгрөгөөр ус, дулаан хуваарилах төв барьж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам татсан байна. БГД-ийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмын 56 га-д одоо 1,642 өрхийн 5,743 иргэн оршин суудаг. 2,538 барилга байгууламжтай, 174 аж ахуйн нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг байна. Гадаадын жуулчдын очдог газрын нэг болох Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуганыг 2015 онд 25 мянга, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга гаруй хүн үзэж сонирхсон судалгаа гарчээ.