Үйл явдал2 мин унших
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагын 50 гаруй төлөөлөлтэй уулзлаа

Эх сурвалж:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамЭнэхүү хууль батлагдсанаар Монгол Улсад иргэн, аж ахуйн нэгжийн эрх чөлөөг хязгаарлаж буй хүнд суртал, давхардсан журам, шаардлагагүй зөвшөөрөл, төрийн шат дамжлагыг бууруулж, эдийн засаг болон иргэний эрх чөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд өрнүүлж буй "Чөлөөлье" аяны зорилгод бүрэн нийцэж буйгаараа онцлогтой юм.
Хуулийн шинэчилсэн зохицуулалт нь байгаль орчны үнэлгээний ангиллыг оновчтой болгож, төрийн үйлчилгээг хялбаршуулах, цахимжуулах, аж ахуйн нэгжийн цаг хугацаа болон зардлыг бууруулахад чиглэж байна.
Хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2026 оны 08 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа бэлтгэх, хуулийн зорилго, үр нөлөөг олон талт төлөөлөлд таниулах сургалтыг тогтмол зохион байгуулах, шилжилтийн үеийн зөвлөгөө, дэмжлэгийг тогтмол өгөх, салбарын албан хаагчдыг чадавхжуулах шаардлага үүсээд буй.
Энэ хүрээнд өнөөдөр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагын 50 гаруй төлөөлөлтэй уулзаж, хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулан санал хүсэлтийг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дэлхий нийтэд өндөр барилга, урт замаар хөгжлийг тодорхойлохоо больсон. Харин байгаль орчноо хэрхэн хайрлаж, хамгаалж, зүй зохистой ашиглаж, нөхөн сэргээж байна вэ гэдгээр нь үнэлдэг болсон.
Цаашид энэ хууль хэр үр дүнтэй хэрэгжих эсэх нь үнэлгээ хийж байгаа мэргэжлийн байгууллагын шинжээчдээс маш их шалтгаална.
Энэ утгаараа хариуцлагын тогтолцоо болон талуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн нэг урсгал бий болгох шаардлагатай.