Үйл явдал1 мин унших
БНСУ-ЫН Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, хоёр улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж буйг онцолж, “Чингис хаан” Үндэсний музей, Аялал жуулчлалын сургалтын төв зэрэг хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Мөн Элчин сайд Чой Жин Вон “Netflix” платформоор цацагдсан “Physical: Asia” контентын нөлөөгөөр Монгол Улсыг зорих Солонгос жуулчдын сонирхол эрс нэмэгдэж байгааг онцлов.
Талууд уулзалтын төгсгөлд соёл, спортын салбарын хамтын ажиллагааны баримт бичигт ойрын хугацаанд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.