#Коммент2 мин унших
Хамгийн олон хууль санаачилсан ТАВАН гишүүн

Сэтгүүлч soko
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч soko
Шинэ парламент Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед цахимаар хуралдуулж, УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжгүй байсан ч УИХ-ын гишүүд маш идэвх, санаачилгатай, хариуцлагатай, өндөр ирцтэй, ачаалалтай ажилласан.
2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн парламент чамгүй урт хугацаанд хуралдаж, өндөр дэг баримтлах шаардлагатай болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд бусад хуулиудыг нийцүүлэх, боловсронгуй болгох чухал үүргийг хүлээгээд байгаа юм.
Энэ хүрээндээ хүний эрх, арчдилал, Үндсэн хуулийг амилуулах, эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийх, хөдөлмөрийн харилцааны шинэ зохицуулалт, салбар салбарын хөгжлийг дэмжсэн олон хуулиудыг санаачлан, боловсруулах, хэлэлцэн батлуулах нөр их ажлыг үүрч яваа юм.